Амазон 8 тэрбум ам.долларын зээл авахаар болов
Цахим худалдааны аварга компани Amazon.com Inc тодорхой зээлдүүлэгчдээс 8 тэрбум ам.долларын барьцаагүй зээл авах тохиролцоонд хүрсэн тухайгаа мэдэгдлээ.
Зээл нь нэг жилийн хугацаатай бөгөөд дахин нэг жил сунгах боломжтой аж. Зээлийн санхүүжилтийг компанийн ерөнхий үйл ажиллагаанд зориулна гэж мэдээлжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Амазон нь 35 тэрбум ам.долларын бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, 59 тэрбум ам.долларын урт хугацаат өр төлбөртэй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй