Rivian төлөвлөгөөндөө хүрч чадсангүй
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian Automotive 2022 онд 25 мянган автомашин борлуулах зорилтдоо хараахан хүрч чадсангүй.
Rivian нь өнгөрсөн жил 50 мянган автомашин борлуулах зорилт тавиад байсан ч эдийн засгийн нөхцөл байдал, тээвэрлэлтийн сүлжээнд үүсээд буй саатал зэрэгтэй уялдуулан 2022 оны дундуур зорилтоо хоёр дахин бууруулсан юм.
Өнөөдөр танилцуулсан тайланд дурдсанаар тус компани 24,337 автомашин үйлдвэрлэж 20,332 автомашиныг хэрэглэгчдийн гарт хүргэсэн байна. Үүнээс 10 мянга гаруйг нь дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэж 8 мянга гаруйг нийлүүлжээ.
Энэхүү мэдээ зарлагдахаас өмнө тус компанийн хувьцаа 6 орчим хувиар унаж 17.34 ам.доллар болжээ. Өчигдөр, цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч Tesla Inc өнгөрсөн оны зорилтоо биелүүлж чадаагүйгээ зарласны дараа хувьцааных нь ханш 12 хувиар унаж 108.1 ам.доллар хүрсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй