БНХАУ ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТЫН КВОТОО ЖИЛИЙН ӨМНӨХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 50 ХУВИАР НЭМЛЭЭ
Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тав дахь сардаа буурлаа. Учир нь “Тэг-Ковид” бодлогын зарим хязгаарлалтыг сулруулсны дараа коронавирусын тохиолдол урьд өмнө байгаагүйгээр огцом өссөн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Хятадын эдийн засаг 2022 онд 4.4 хувиар өссөн нь таамагласнаас хавьгүй өндөр үзүүлэлт ч ойрын саруудад COVID-19 цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд байна” гэж цохон тэмдэглэжээ.
Хятад улс нь 2023 он эхэлснээс хойш боловсруулсан газрын тосны экспортын квотоо жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 50 хувиар нэмсэн нь боловсруулах үйлдвэрийн гарцаа нэмэгдүүлэх, экспортоос өндөр ашиг олох, дотоодын эрэлтийн удаашралд дасан зохицох зорилготой юм.
Олон улсын валютын сангаас 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гурван гол цэг болох АНУ, Европ, Хятад улсуудын идэвхжил суларч байна гэсэн хатуу анхааруулга өгснөөр эдийн засгийн хямралын айдас нэмэгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй