БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн PMI индекс гурван сар дараалан муу гарлаа
БНХАУ-ын статистикийн ерөнхий газраас 2022 оны 12 сарын 30 өдөр аж үйлдвэрийн PMI индексийн тоон мэдээллийг олон нийтэд танилцууллаа.
Аж үйлдвэрийн PMI индекс 12-р сард 47 хувь буюу хэвийн бус гэсэн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр 2022 онд найм дахь сардаа хэвийн бус утга зааж, оныг дуусгалаа. Тэр дундаа сүүлийн гурван сар дараалан хэвийн бус үзүүлэлттэй гарсан нь 2015 онд хөрөнгийн зах зээлийн хөөс хагарсан үеэс хойш ажиглагдаагүй үзэгдэл юм.
Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс оронд аж үйлдвэрлэлийн идэвхжилт сул байгаа нь эдийн засагт ихээхэн хор хөнөөлтэй байгааг ОУВС анхааруулж байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь цар тахлын хөл хорио, халдварын шинэ тохиолдлууд оны сүүлээр ихэссэн зэрэг юм. Ялангуяа хөрөнгийн зах зээлийн голлох индексүүдэд хүчтэй нөлөөлж байна.
Тухайлбал, Hang Seng индексийн үнэлгээ нь түүхэн дунджаасаа хямд байна. Тодорхой хэлбэл, 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар Hang Seng индексийн үнэ ашгийн харьцаа 10.5 үржүүлэгчтэй буюу сүүлийн 25 жилийн дунджаас бага байна. Энэхүү уналт нь тус индексийн стандарт хазайлтаас ч гүнзгий байснаараа үнэлгээ нь 1997 оны Азийн санхүүгийн хямрал, 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2015 оны БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн хөөс хагаралтын үетэй ойртож очлоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй