МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН IPO-Д ОРОЛЦСОН ЖИЖИГЛЭНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗАХИАЛГЫГ 11.4%-ИАР ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН БИЕЛҮҮЛНЭ
Монголын Хөрөнгийн Биржийн анхдагч арилжааны захиалга 2022.12.26-30-ны өдрүүдэд үргэлжилж 485.62%-аар биелсэн бөгөөд 11.9 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Тус IPO хаагдсаны дараа хувьцааны хуваарилалт хийгдэж, Монголын Хөрөнгийн Биржийн IPO-д жижиглэн/энгийн захиалгын хэлбэрээр оролцсон хөрөнгө оруулагчдын захиалга 11.4%-иар хувь тэнцүүлэн биелэхээр болоод байна.
Одоогоор хувьцааны хуваарилалтыг хийхийн өмнөх Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв болон Санхүүгийн Зохицуулах Хорооны зохих хяналт шалгалт үргэлжилж, холбогдох зөвшөөрлүүд хүлээгдэж байна.
Харилцагч таны биелээгүй захиалгын мөнгөн дүн “Арилжааны данс”-нд үлдэх бөгөөд та Голомт Капитал компанийн онлайн брокерийн үйлчилгээ болох trader.golomtcapital.com болон Golomt Сapital апликэйшнийг ашиглан Монголын хөрөнгийн биржийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломжтой.
Мөн та онлайн брокерийн үйлчилгээний “Зарлага гаргах” цэсээр хүсэлтээ илгээж, өөрийн бүртгүүлсэн банкны дансандаа авах боломжтой.
ТАЙЛБАР
Арилжааны данс: IPO захиалгаас биелээгүй үлдсэн мөнгөн дүн байршина
Үнэт цаасны (анхдагч) данс: IPO захиалын биелсэн мөнгөн дүн байршина
АРИЛЖААНЫ ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХ ЗААВАР:
АППЛИКЭЙШН: Golomt Capital
Алхам: Миний багц – Арилжааны данс – Зарлага гаргах цэсээр зочлон мөнгөн дүн, дансны дугаарыг сонгоод хүсэлтээ илгээх
ОНЛАЙН БРОКЕР СИСТЕМ: trader.golomtcapital.com
Алхам: Мөнгө хүсэх өргөдөл – Хоёрдогч арилжааны данс цэсээр зочлон мөнгөн дүн, дансны дугаараа сонгоод хүсэлтээ илгээхийг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй