Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Johnson & Johnson-ы анагаахын салбар бие дааж IPO хийнэ

Johnson & Johnson-ы анагаахын салбар бие дааж IPO хийнэ

Johnson & Johnson-ы анагаахын салбар бие дааж IPO хийнэ

Johnson & Johnson-ы хэрэглэгчийн эрүүл мэндийн нэгж Kenvue бие дааж IPO хийхээр  материалаа шийдвэр гаргагчдад өгсөн нь 135 жилийн түүхт, эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч компанийн том өөрчлөлт хийгдэхэд нэг алхам ойртлоо. 

АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) өгсөн мэдүүлгийн дагуу бол, тус компани нь шархны боолт, Tylonol эмийн цэвэр борлуулалт 2020 онд 14.5 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 15.1 тэрбум ам.доллар болж өсжээ. 

Kenvue-г Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "KVUE" тэмдэгтийн дор бүртгүүлэх өргөдөл нь Johnson & Johnson (NYSE:JNJ) хоёр компани болж хуваагдах төлөвлөгөөгөө зарласнаас хойш жил гаруйн дараа болж байна.

Хорт хавдрын эмчилгээ, мэс заслын багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг J&J-ийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгжүүд 2021 онд бараг 80 тэрбум ам.долларын борлуулалт хийж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний орлогоосоо хол давжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.