Samsung Electronics Co Ltd-ийн ашиг 69 хувь буурчээ
Samsung Electronics Co Ltd сүүлийн улиралд ашиг 69 хувиар буурахаар хүлээгдэж байгааг зарлалаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн удаашралт нь электроник бараа бүтээгдэхүүн болон санах ой-хагас дамжуулагчийн салбарыг эрэлтийг хумьж байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ.
Санах ой - хагас дамжуулагч, ухаалаг гар утас болон зурагтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус компанийн урьдчилсан ашиг дөрөвдүгээр улиралд 4.3 их наяд вон (3.37 тэрбум ам.доллар) байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед 13.87 их наяд вон байсан юм.
Энэ нь Самсунгийн хувьд 2014 оны гуравдугаар улирлаас хойш үзэж буй хамгийн бага ашиг бөгөөд Refinitiv SmartEstimate-ийн шинжээчид тэдний ашгийг 5.9 их наяд вон хүрнэ гэж тооцоолж байсан билээ.
"Дэлхийн эдийн засаг суларч, бодлогын хүү өсөж байгаагаас шалтгаалан үйлчлүүлэгчид маань зардлаа эргэн харж, санхүүгээ улам чангатгаж, хэрэглэгчийн сэтгэл зүй өөрчлөгдөж буйтай холбоотойгоор санах ойн бизнес уналттай байгаа нь дөрөвдүгээр улиралд төсөөлж байснаас хүчтэй мэдрэгдлээ" гэж Самсунг мэдэгдэлдээ дурджээ.
Дөрөвдүгээр улиралд компанийн урьдчилсан орлого өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь буурч 70 их наяд вон гарахаар хүлээгдэж байна гэж тайланд бичжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй