Ant Group-ийг Жак Ма удирдахаа больсон
Ant Group-ийн үүсгэн байгуулагч Жак Ма өөрийн хувьцаанд ногдох саналын эрхээсээ татгалзсанаар хяналтын эрх мэдлээ хүлээлгэн өгсөн талаар тус группийн төлөөлөгч өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ.
Энэхүү засаглалын шилжилт нь Ant Group-ийн хоёр жилийн турш хийж буй бүтцийн өөрчлөлт дуусах үетэй давхцаж байгааг шинжээчид онцолж байгаа бөгөөд БНХАУ-ын эрх баригчид тус компанид 1 тэрбум гаруй ам.долларын торгууль ногдуулахаа төлөвлөж байна гэж Reuters арваннэгдүгээр сард мэдээлж байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй