Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Mongolian Mining Corporation /0975.HK/ болон Erdene Resource Development Corp /ERD.TSX/ компаниуд Баян хөндий болон Алтан нар төслүүд дээр хамтран ажиллана

Mongolian Mining Corporation /0975.HK/ болон Erdene Resource Development Corp /ERD.TSX/ компаниуд Баян хөндий болон Алтан нар төслүүд дээр хамтран ажиллана

Mongolian Mining Corporation /0975.HK/ болон Erdene Resource Development Corp /ERD.TSX/ компаниуд Баян хөндий болон Алтан нар төслүүд дээр хамтран ажиллана

Монголын Хөрөнгийн Бирж болон Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Erdene Resource Development Corp /ERD.TSX/ компани нь Монгол Улсын баруун өмнөд хэсгийн хөндий алтны дүүрэг дэх Алтан нар, Баян хөндий, Харь морь ордуудын ашиглалтын лицензээс гадна хайгуулын гурван лицензийг эзэмшдэг.  

Тодруулбал, тус компанийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК нь Баян хөндий, Алтан нар алтны ордын ашиглалтын лиценз, Улаан тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын лицензийг эзэмшдэг юм. Тэгвэл эдгээр төслүүд дээр Таван толгойн бүлэг ордод багтах Баруун наран болон Ухаа худаг коксжих нүүрсний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /0975.HK/ компани хамтран  ажиллахаар болжээ. 

Mongolian Mining Corporation /0975.HK/ компани нь Эрдэнэ Монгол ХХК-ийн 50 хувийн эзэмшлийг 40 сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдсэн. Ингэснээр ERD , MMC компаниуд Баян нар болон Алтан нар төслүүд дээр 50-50 хувиар хамтран ажиллахаар болж байна. Одоогоор MMC-аас 3 үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байгаа юм. Үүнд: 

2023 оны 1 сард 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд Хөндий болон Алтан нар төслийн шинэчилсэн ТЭЗҮ батлах, хайгуулын нэмэлт ажлуудыг санхүүжүүлнэ.  

2023 оны 2 улиралд 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйлдвэрүүдийн барилгын урьдчилсан ажилд зарцуулна 

2023 оны 3 улиралд 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйлдвэрийн барилгын бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Тус мэдээлэл гарснаар өчигдөр Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development Corp /ERD.TSX/ компанийн хувьцааны ханш 18.64 хувиар өсөж 0.35 канад долларт хүрсэн бол хөрөнгө оруулагч Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /0975.HK/ компанийн хувьцааны ханш 8.772 хувийн өсөлттэйгээр хаагдсан байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.