“GCC АКАДЕМИ”: “БОНД”-ын ангийн бүртгэл эхэллээ
Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд үүсгэн байгуулагдаж 6000 орчим хүнд үнэ төлбөргүй сургалт оржээ.
Энэ удаад GCC ACADEMY нь хувь хүн болон ААН-үүдэд өөрийн хөрөнгөө өсгөх боломжийг олгодог, хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл бага, өндөр өгөөж, эрэлт ихтэй бүтээгдэхүүн болох “БОНД”-ын ангидаа элсэхийг урьж байна.
Эрхэм та тус ангид элссэнээр:
- Бондын зах зээлд хэрхэн хөл тавих
- Бондын сонголтоо хэрхэн хийх
- Бонд нь хадгаламж зэрэг санхүүгийн бусад бүтээгдэхүүнээс ямар давуу талтай, ямар өгөөж хүртэх боломжтой зэрэг олон асуултандаа хариулт авах юм.
Хамгийн гол нь Голомт Капитал компанийн хамт олон таныг цаашид ч бондын зах зээлд хөтлөн судалгаа, мэдээлэл, зөвлөгөө, шинэ бондод хөрөнгө оруулах боломжоор хангахаас гадна өндөр өгөөж хүртэхэд тань туслах болно.
Тус сургалтад хувь хүн болон байгууллага хамт олноороо бүртгүүлэх боломжтой.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025.03.25-2025.04.04