2022 онд Rolls Royce-ийн борлуулалт шинэ дээд амжилт тогтоожээ
2022 онд инфляцын өсөлт, эдийн засгийн удаашрал зэрэг шалтгаан нь тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийг сөхрүүлнэ гэсэн хүлээлт байсан ч Rolls Royce компанийн хувьд өмнөх жилүүдээс өндөр ашигтай ажилласан нь олны анхаарлыг татаж байна
Тодруулбал, Rolls Royce компани өнгөрсөн онд 6021 автомашин борлуулсан нь 2021 оныхоос 8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Rolls Royce-ийн дундаж үнэ "Bespoke" хэмээх автомашины тоноглолынхоо ачаар 534,000 долларт хүрсэн байна.
Rolls Royce нь Ойрхи дорнод дахь VIP үйлчлүүлэгчдэдээ ойртох зорилгоор Дубайд салбараа нээсэн бөгөөд ирэх саруудад дэлхийн хэмжээнд илүү олон салбараа нээнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ 2022 онд Rolls Royce-ийн хувьд АНУ нь хамгийн том зах зээл хэвээр байсан бөгөөд нийт борлуулалтын бараг 35 хувийг дангаар эзэлж байна гэж компанийн зүгээс мэдэгджээ.
Тэгвэл хоёр дахь том зах зээл болох Хятад улсын хувьд борлуулалт бага зэрэг буурсан ч нийт борлуулалтын 25 хувийг эзэлсэн байна. Компанийн зүгээс Хятадын эдийн засаг сэргэх хүлээлттэй байгаа нь ирээдүйд тус компанийн хамгийн том зах зээл байх болно гэж үзэж байна.
Өнгөрсөн онд Rolls Royce-ийн анхны цахилгаан машин болох Spectre-г танилцуулсан бөгөөд 2030 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болох юм.
Rolls Royce Motor Cars-ын гүйцэтгэх захирал Torsten Muller Otvos-ийн мэдэгдсэнээр тус компанийн үйл ажиллагаанд эдийн засгийн удаашрал нөлөөлөхгүй байгаа бөгөөд 2023 онд дахин хүчирхэг тайланг хөрөнгө оруулагчдадаа танилцуулах болно гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй