Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Энэ долоо хоногт дэлхийн зах зээлд тохиох таван онцлох үйл явдал

Энэ долоо хоногт дэлхийн зах зээлд тохиох  таван онцлох үйл явдал

Энэ долоо хоногт дэлхийн зах зээлд тохиох таван онцлох үйл явдал

1.       Энэ долоо хоногийн лхагва гарагт Монголын цагаар 21:30 минутад АНУ-ын 12 сарын жижиглэн худалдааны тоон мэдээлэл гарна. Холбооны Нөөцийн Сангаас баримталж буй мөнгөний хатуу бодлогын улмаас жижиглэн худалдааны хэмжээ 2022 оны эхний 11 сард 1 оронтой тоонд орж мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан. Энэ уналт 12 сард үргэлжлэх төлөвтэй байсан юм. Мөн мөнгөний зах зээлд оролцогчид 1 сарын 31-ээс 2 сарын 1-нд болох ХНС-ийн хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлэх магадлал 91.6 хувьтай байна гэж таамаглаж байна. 

2.       Хөрөнгө оруулагчид компаниудын үйл ажиллагааны зардал өсөж байгаа нь ашгийн маржиныг бууруулаад зогсохгүй тайлангийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаад санаа зовниж байна. Энэ долоо хоногт банк санхүүгийн салбарын томоохон төлөөлөл болох Goldman Sachs /GS.NYSE/, Morgan Stanley /MS.NYSE/ зэрэг компаниуд тайлангаа танилцуулах бол лхагва гарагт Procter & Gamble /NYSE.PG/ болон Netflix /NFLX.NASDAQ/ компаниуд  тайлангаа танилцуулна. 

Refinitiv-ийн мэдээлснээр, S&P 500 индекс дэх компаниудын жилийн цэвэр ашиг улиралд 2.2% буурах төлөвтэй байгаа ба индекс өнгөрсөн жил 19 хувиар буурсан нь 2008 оноос хойшхи хамгийн том уналт юм.  

3.       Хөрөнгө оруулагчид лхагва гаригт болох Японы төв банкны хоёр өдрийн бодлогын уулзалтад өндөр хүлээлт тавьж байна. Өнгөрсөн сард Японы төв банкнаас 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг нэмэх тохируулга хийсэн нь хөрөнгө оруулагчдад мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхийн өмнөх алхам байж болох юм гэсэн хандлагыг бий болгосон. 

4.        Хөл хориог цуцалснаас хойш БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй сэргэж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа ч сар шинийн баяртай холбоотойгоор коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй гэсэн айдсыг төрүүлж байна.  

5.       Швейцарийн Давос хотын цанын баазад “Дэлхийн эдийн засгийн форум” болох бөгөөд уг уулзалтаар байгалийн гамшиг, амьжиргааны өртгийн хямрал, гео-эдийн засгийн сөргөлдөөн зэрэг асуудлын талаар хэлэлцэх юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.