Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дайн үргэлжилж байгаа цагт “Европын орнууд ОХУ-аас байгалийн хий авахгүй” гэсэн байр сууриа хадгалах төлөвтэй байна

Дайн үргэлжилж байгаа цагт “Европын орнууд ОХУ-аас байгалийн хий авахгүй” гэсэн байр сууриа хадгалах төлөвтэй байна

Дайн үргэлжилж байгаа цагт “Европын орнууд ОХУ-аас байгалийн хий авахгүй” гэсэн байр сууриа хадгалах төлөвтэй байна

ОХУ-аас Украйны эсрэг дайн зарлаж, харгис түрэмгийлэл үйлдсэн учраас Европын холбооны улсууд хориг арга хэмжээ авч ОХУ-ын эрчим хүчний импортыг багасгасан юм. Ингэснээр ОХУ-ын эрчим хүчний томоохон компани Газпром компаниас Европын холбоо руу хийдэг экспорт 2022 онд 55 хувиар буурсан билээ.

Нийлүүлэлт буурснаар Европын орнуудад эрчим хүчний зардал нэмэгдэж байгаа тул газрын тос, байгалийн хийг орлох шинэ эх үүсвэрийг судалж байгаа юм.

Европ цаг агаар харьцангуй тогтвортой, байгалийн хийн нөөцтэй байсан учир энэ өвлийг хямралгүй давж байгаа ч эрчим хүчний шинжээчид 2023 оны сүүлээр энэхүү нөөц дуусвал нөхцөл байдал хүндрэхийг анхааруулж байна.

Тэгвэл Абу Дабид болсон Атлантын Зөвлөлийн Эрчим хүчний форумын үеэр Катарын Эрчим хүчний сайд, төр өмчит байгалийн хийн QatarEnergy компанийн тэргүүн Саад Шерида аль-Кааби Европчууд Оросын хийг худалдаж авахаас татгалзсан ч энэ нь үүрд үргэлжлэхгүй. Бид мартаж, уучилж чадсанаараа аз жаргалтай амьдрана. Цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл өөрчлөгдөнө” гэжээ.  

Харин чуулганы дараа Италийн эрчим хүчний ENI компанийн гүйцэтгэх захирал Клаудио Дескальзи CNBC-д өгсөн “Дайныг өдөөж гэм зэмгүй олон хүмүүсийн амь насыг хохироож, эмнэлгүүдийг бөмбөгдсөн хэнийг ч уучлах амаргүй юм. Оросын байгалийн хийг Алжир зэрэг өөр үйлдвэрлэгчдийн эрчим хүчний эх үүсвэрээр орлуулж болно” гэж эсэргүүцсэн байна.  Мөн тэрээр улс орнуудад эрчим хүчний аюулгүй байдал хамгийн чухал асуудал ч 2023 онд Украйныг нэн тэргүүнд тавих гэж ёстой мэдэгдэв.

Өнгөрсөн ням гарагт ENI компани Египитийн эрэг, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт орших талбайгаас шинэ орд нээснээ мэдэгдсэн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.