Майкрософт компани OpenAI компанид 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Майкрософт (NASDAQ: MSFT) компани нь ChatGPT платформыг бүтээгч OpenAI хэмээх хиймэл оюун ухааны компанид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Майкрософт компани тус компанийг нийт 29 тэрбум ам.доллараар үнэлж байгаа бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл ашгийн 75 хувийг нь эзэмших юм байна. Үүний дараа Майкрософт компани болон бусад хөрөнгө оруулагчид тус компанийн 49 хувийг тус бүр эзэмших юм байна.
Майкрософт компани өмнө нь буюу 2019 онд OpenAI компанид 1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд энэ онд нэмж буй хөрөнгө оруулалтыг Office болон цахим шуудангийн програм хангамжийн бүтээгдэхүүнд оруулахаар төлөвлөж байна. Энэ долоо хоногт Майкрософт компанийн хувьцаа 5.5 хувиар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй