Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн томоохон хэлцлүүд

Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн томоохон хэлцлүүд

Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн томоохон хэлцлүүд

Эрүүл мэнд, биотехнологийн чиглэлийн компаниудын томоохон нэгдэлт

CinCor Pharma (NASDAQ: CINC) компани нь AstraZeneca (NASDAQ: AZN) компанийн нэгж хувьцааг 26 ам.доллар буюу нийт 1.3 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон ба үүний дараа CinCor Pharma-ийн хувьцааны ханш 150 хувиар өссөн байна. 

Ирланд улсын Amryt компани нь Chiesi Farmaceutici биофарма компаний нэгж хувьцааг 14.50 ам.доллараар эсвэл нийт 1.25 тэрбум доллараар худалдаж авахаар тохиролцоо хийсний дараа Amryt (NASDAQ: AMYT) хувьцааны ханш 107 хувиар өссөн байна.  

Өнгөрсөн даваа гарагт Bloomberg-ээр Oak Street Health компани нь CVS Health (NYSE: CVS) компанийг худалдан авахаар ярилцаж байгаа бөгөөд тус хэлцэлийн дагуу 10 тэрбум ам.доллар төлөхөд бэлэн байгаа тухай мэдээллэсний дараа Oak Street Health /OSH.NYSE/ компанийн хувьцааны ханш 27 хувиар өссөн байна.  

 

Нэгдэлт ба нийлэлт /M&A/ 

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Vista Equity Partners компани нь Duck Creek Technologies /DCT.NASDAQ/ хэмээх 2.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэх компаний нэгж хувьцааг 19 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсоны дараа хувьцааны ханш y, 46 гаруй хувиар өссөн байна. 

Nuvei /NVEI.NASDAQ/ компани Paya Holdings /PAYA.NASDAQ/-ийн хувьцааг нэгж хувьцааг 9.75 ам.доллар буюу 1.3 тэрбум ам.доллараар ​​худалдаж авахаар тохиролцсон тухай мэдээ зарлагдсаны дагуу  хувьцааны ханш нь 24 гаруй хувиар өссөн байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.