Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Бразил, Аргентин улс нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болохоор хэлцэл эхлүүллээ

Бразил, Аргентин улс нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болохоор хэлцэл эхлүүллээ

Бразил, Аргентин улс нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болохоор хэлцэл эхлүүллээ

Бразил болон Аргентин улс эдийн засгийн интеграциа өргөтгөж, нэг мөнгөн дэвсгэрт ашиглах асуудлаар хэлэлцээ эхлүүлжээ. Энэ талаар Бразилийн Ерөнхийлөгч Luiz Inacio Lula da Silva, Аргентины төрийн тэргүүн Alberto Fernandez нар хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. 

"Бид валют солилцоонд тулгарч буй саад бэрхшээлүүдийг давж, дүрэм журмуудыг шинэчилж, үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг дэмжихийг зорьж байна" гэж Аргентинийн мэдээ мэдээллийн Perfil цахим хуудсанд бичжээ.   

Мөн тус нийтлэлд "Түүнчлэн бид санхүүгийн болон худалдааны мөнгөн урсгалд нэвтрүүлж, зардлыг болон гадаад орчны хамаарах байдлыг бууруулах нөлөө бүхий Өмнөд Америкийн мөнгөн дэвсгэртийг бий болгох хэлэлцээг эхлүүлэхээр боллоо."гэсэн байна.  

Нэг мөнгөн тэмдэгттэй болох санааг өнгөрсөн жил одоогийн Бразилийн сангийн сайд, түүний гүйцэтгэх нарийн бичгийн дарга Фернандо Хаддад, Габриэл Галиполо нарын бичсэн нийтлэлд анх дэвшүүлж байсан бөгөөд, Лула сонгуулийн кампанит ажилдаа онцолж байсан юм. 

Лула анхны гадаад айлчлалаа Аргентинд хийж буй бөгөөд айлчлалын эхний үр дүнд дээрх шийдвэр гарсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.