Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Твиттер сурталчилгаагүй үйлчилгээг төлбөртэй санал болгоно

Твиттер сурталчилгаагүй үйлчилгээг төлбөртэй санал болгоно

Твиттер сурталчилгаагүй үйлчилгээг төлбөртэй санал болгоно

Твиттерийн шинэ эзэн Elon Musk саяхан өөрийн жиргээгээр хэрэглэгчид төлбөр төлснөөр уг платформыг зар сурталчилгаагүйгээр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 

Тэрбээр тус платформын зар сурталчилгааны талаар "Хэтэрхий их бас хэтэрхий том байна" гэж бичсэн бөгөөд ирэх долоо хоногуудад төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөснөө мэдэгдсэн байна.  

Харин компанийн зүгээс уг асуудлаар хэрэглэгчдийн асуултад тодорхой хариу өгөөгүй байгаа юм. 

Твиттер нь орлогынхоо бараг 90 хувийг зар сурталчилгаанаас олдог бөгөөд орлого их хэмжээгээр буурсан нь эрх бүхий байгууллагууд брэндүүдийг Твиттер дэх сурталчилгаагаа багасгахыг шахаж байсантай холбоотой гэж Musk өмнө нь хэлж байсан удаатай. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.