Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Австрали улс далайн тэсрэх бөмбөгийн худалдан авалтаа нэмэгдүүлжээ

Австрали улс далайн тэсрэх бөмбөгийн худалдан авалтаа нэмэгдүүлжээ

Австрали улс далайн тэсрэх бөмбөгийн худалдан авалтаа нэмэгдүүлжээ

Австралийн засгийн газар нь БНХАУ-ын Номхон далай дахь нөлөөллөө тэлэхээр зэвсэгт хүчнээ өргөжүүлж байгаад санаа зовниж байна. Тиймээс боомтуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс далайн тэсрэх бөмбөг худалдан авч эхэлжээ.  

Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр "ухаалаг" бөмбөгүүд нь армийн зориулалттай зэр зэвсгийг бусад тээврийн хөлөг онгоцуудаас ялгах чадвартай бөгөөд болзошгүй түрэмгийллийг саатуулах чухал хүчин зүйл" гэжээ. 

Австралийн засгийн газар үүнд 1 тэрбум австрали доллар (700 сая ам.доллар) төсөвлөөд байна гэж тус улсын хэвлэлүүдэд бичиж байгаа боловч эцсийн дүнг албан ёсоор зарлаагүй байна. 

Өнгөрсөн жил БНХАУ болон Австралийн зэвсэгт хүчний хооронд багадаа хоёр удаа мөргөлдөөн гарсны нэг нь Австралийн хойд эргийн ойролцоо болсон байна. 

Бээжингийн хувьд Номхон далайн бүсийн орнуудтай дипломат харилцаагаа өргөтгөж байна. Тодруулбал, Соломоны арлуудтай батлан хамгаалахын хэлэлцээр байгуулснаар  Хятадын цэргийн усан онгоцууд Австралийн хилээс дөнгөж 2000 км зайд зогсох боломжтой болоод байгаа юм.  

Австрали АНУ болон Их Британиас гурван улсын батлан хамгаалах салбарын өргөн хүрээний түншлэлийн хүрээнд 2040 он хүртэл цөмийн шумбагч хөлөг онгоц авах асуудлаар хэлэлцээ хийж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.