Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Elon Musk Теслаг хувийн компани болгоход SpaceX-ийн хувьцаа хангалттай байсан гэв

Elon Musk Теслаг хувийн компани болгоход SpaceX-ийн хувьцаа хангалттай байсан гэв

Elon Musk Теслаг хувийн компани болгоход SpaceX-ийн хувьцаа хангалттай байсан гэв

Цахилгаан машин үйлдвэрлэгч “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Elon Musk 2018 онд Тесла компанийг хувийн компани болгохын тулд Саудын Арабын хөрөнгө оруулагчдаас санхүүгийн дэмжлэг хүссэнээ өчигдөр болсон шүүх хурлын үеэр ярьжээ. Мөн тухайн үед сансрын пуужин хөгжүүлэгч SpaceX компанийн хувьцаагаар санхүүжүүлж болох байсан гэсэн байна. 

Тэрбээр "Теслаг зөвхөн SpaceX-ийн хувьцаагаар л авчхаж болох байсан" хэмээсэн бөгөөд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул урт процессоос зайлсхийж Теслаг хувийн өмчид авахгүй байхаар шийдсэн тухайгаа ярьсан байна. 

Musk нь 2018 оны 8 сарын 7-ны өдөр твиттер хуудсаараа дамжуулан Теслагийн хувьцааг нь 420 ам.доллараар хувьдаа авахаар хөрөнгө оруулагчидтай тохиролцсон гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх гомдлын эсрэг шүүх дээр өөрийгөө хамгаалж байгаа юм.

Маск 2018 онд ингэж жиргэсний дараа Теслагийн хувьцааны үнэ өссөн ч худалдан авалт хийхгүй нь тодорхой болсон тул эргэн унасан. Үүнээс болж хөрөнгө оруулагчид олон сая ам.долларын алдагдал хүлээсэн гэх үндэслэлээр гомдол гаргаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.