Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хөгжиж буй улсууд дахь БНХАУ-ын хөгжлийн зээл 13 жилийн доод түвшинд хүрчээ

Хөгжиж буй улсууд дахь БНХАУ-ын хөгжлийн зээл 13 жилийн доод түвшинд хүрчээ

Хөгжиж буй улсууд дахь БНХАУ-ын хөгжлийн зээл 13 жилийн доод түвшинд хүрчээ

БНХАУ-ын Экспорт-Импортын Банк (Хятадын ЭксимБанк) болон Хятадын Хөгжлийн Банкны (ХХБ) 100 хөгжиж буй орны өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд олгосон санхүүжилтийн хэмжээ цар тахлаас ч өмнө буюу 2016 онд дээд амжилт тогтоосноос хойш жил бүр тасралтгүй буурч иржээ.

Дэлхийн Хөгжлийн Бодлогын Төвийн захирал Кевин Галлахер "Бид Хятадын хөрөнгө оруулалтын дүн буурахын хэрээр илүү чанартай хөрөнгө оруулалт руу шилжиж байна гэж харж байна" гэж Ройтерс агентлагт ярьжээ.

"Их хэмжээний өр болон юанийн ханшийн хэлбэлзлийг харгалзан үзвэл COVID-19-өөс гадна Хятадын дотоодод шийдвэрлэх ёстой чухал асуудлууд байсаар байгаа тул ам.долларын нөөцийг "даатгал" хэлбэрээр барих байх шаардлагатай байж магадгүй юм." гэж тэрбээр ярьсан байна.

Хятадын Эксим Банк болон ХХБ нь "Бүс, зам" санаачилгын хүрээнд 2008-2021 онд нийт 498 тэрбум ам.долларын зээлийг дэлхий даяар олгоод байна. Төрийн өмчит компаниудад олгосон зээлийн ерөнхий дүр зургийг харвал Ангол, Бразил, Эквадор, ОХУ, Венесуэлийн газрын тосны компаниуд зонхилж байгаа бөгөөд эдгээрт олгосон зээлийн дүн 2009-2017 оны хооронд 60 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Түүнээс хойш газрын тосны салбарт ач холбогдол өгөх нь багасаж жилийн дундаж дүн нь 2013-2017 оны хооронд 534 сая ам.доллар байсан нь 2018-2021 онд 378 сая ам.доллар болж буурчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.