АНУ-ын засгийн газар Google-ийг шүүхэд дуудна
АНУ-ын Хууль зүйн яам “Google” компанийг онлайн зар сурталчилгааны салбарын монопольчлолын хэргээр шүүхэд дуудахаар төлөвлөж байна.
АНУ-ын Хууль зүйн яамнаас мягмар гарагт Цахиурын хөндийн хамгийн амжилттай компаниудын нэг болох “Alphabet Inc” (NASDAQ:GOOGL)-ийн эзэмшдэг “Google” компанийг дижитал зар сурталчилгааны ноёрхлоо урвуулан ашиглаж буйд буруутган, татан буулгах хүртэл арга хэмжээ авахаа анхааруулав.
Засгийн газар нь “Google” компанийн орлогын 12 орчим хувийг бүрдүүлдэг, мөн хайлтын систем болон үүлэн компанийн нийт борлуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг зар сурталчилгааны удирдлагын платформыг зарахыг тулгах аж.
Холбооны засгийн газар нь мөн Amazon.com (NASDAQ: AMZN), Meta Platforms (NASDAQ: META), Apple Inc (NASDAQ:AAPL) зэрэг нөлөө бүхий технологийн компанид хийж буй хянан шалгалт, эрх зүйн маргаан нь тэдний үйл ажиллагааны талбарт жижиг өрсөлдөгчдийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах зорилготой хэмээн мэдэгдэж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй