Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тесла компанийн ашиг хүлээлтээс давлаа

Тесла компанийн ашиг хүлээлтээс давлаа

Тесла компанийн ашиг хүлээлтээс давлаа

Өчигдөр Тесла компани 2022 оны 4 дүгээр улирлын тайлангаа танилцууллаа. 4 дүгээр улиралд Тесла компанийн борлуулалт болон цэвэр ашиг шинжээчдийн таамаглалыг эвдэж чаджээ. Тайлангийн голлох үзүүлэлт болон шинжээчдийн таамаглалыг харьцуулбал:
•    Цэвэр ашгийг шинжээчид нэгж хувьцаанд 1.13 ам.доллар гэж таамаглаж байсан бол тайлангийн үзүүлэлтээр 1.19 ам.доллар;
•    Борлуулалтын орлогыг шинжээчид 24.16 тэрбум ам.доллар гэж таамаглаж байсан бол 24.32 тэрбум ам.доллар гарсан байна.


2022 оны сүүлээр болон 2023 онд Тесла нь дэлхий даяарх автомашиныхаа үнийг бууруулсан ба үнийн бууралт нь эрэлтийг нэмэгдүүлж байгааг Гүйцэтгэх захирал Илон Маск лхагва гарагт хувьцаа эзэмшигчид болон шинжээчидтэй хийсэн уулзалтын үеэр онцоллоо. Тэрбээр “Нэгдүгээр сард бид түүхэндээ хэзээ ч байгаагүй хамгийн их захиалга авлаа. Бид одоогоор үйлдвэрлэлийн хэмжээнээс бараг хоёр дахин их захиалга авч байна.” хэмээн өгүүлсэн.


Тайлант жилд, Тесла компани нийт 1.3 сая автомашин борлуулсан бол 2023 онд өмнөх оноос 37 хувиар их буюу 1.8 сая автомашин борлуулах төсөөлөлтэй байгаа талаар Илон Маск мэдэгдлээ. Захиалга нэмэгдэж байхад яагаад үйлдвэрлэлийн төсөөллөө ердөө 1.8 сая гэж тооцож буйг Илон Маскаас асуухад тэрбээр “Учир нь үргэлж л дэлхийн хаа нэгтээ давагдашгүй хүчин зүйл тохиолддог юм шиг санагддаг. Газар хөдлөлт, цунами, дайн, тахал гэх мэт зүйл болох эсэхийг бид хянаж чадахгүй. Хэрэв энэ жил нийлүүлэлтийн сүлжээ тасалдалгүй, томоохон асуудал үүсэхгүй бол бид 2 сая машин үйлдвэрлэх боломжтой. Мөн ийм хэмжээний эрэлттэй байх болно гэж бодож байна.” хэмээжээ. Мөн 2021 онд дэвшүүлсэн жилийн нийлмэл өсөлтийг 50 хувь хүргэх зорилттойгоо уялдуулан үйлдвэрлэлээ аль болох хурдан нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа дахин дурджээ.


Илон Маск мөн Twitter-ийг яагаад худалдан авсан тухайгаа “Твиттер бол үнэндээ Теслагийн эрэлтийг нэмэгдүүлэх гайхалтай хүчирхэг хэрэгсэл юм. Мөн би бүх төрлийн автомашин үйлдвэрлэгч компанийг Твиттерийг илүү их ашиглаж, Twitter хаягаа сонирхолтой, мэдээлэл сайтай, зугаатай байдлаар ашиглахыг ихээр дэмжиж байгаа бөгөөд энэ нь Теслатай адил борлуулалтыг нэмэгдүүлэхэд тусална” хэмээн тайлбарлажээ.


Бусад орлогын дэлгэрэнгүй мэдээлэл


Теслагийн үйлчилгээ болон бусад орлогод баталгаат хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төлбөр үйлчилгээг хамруулдаг бөгөөд энэхүү орлого дөрөвдүгээр улиралд 1.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Эрчим хүч үйлдвэрлэх, хадгалах үйлчилгээний орлого жилээс жилд өсөж энэ жил 1.31 тэрбум ам.долларт хүрчээ. Гэхдээ энэ үйлчилгээний өртөг нь нэлээд өндөр байдаг бөгөөд сүүлийн улиралд 1.15 тэрбум доллар болжээ. 
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.