АНУ-ын эдийн засаг 4 дүгээр улиралд 2.9 хувь өслөө
АНУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван сард хүлээгдэж байснаас бага зэрэг удаан байсныг тоон үзүүлэлт харууллаа. Энэ нь ХНС-гийн баримталж буй бодлого нь өрхүүд болон бизнесүүдэд дарамт мэдрэгдэж эхэлсний шинж тэмдэг хэмээн шинжээчид бичиж байна.
Дэлхийн хамгийн том эдийн засаг сүүлийн улиралд 2.9 хувь өссөн гэж Худалдааны яамны тайланд дурдсан нь өмнөх буюу гуравдугаар улирлын 3.2 хувийн өсөлттэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
Сүүлийн үеийн мэдээллүүд АНУ-ын өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох хэрэглэгчид эдгээр чиг хандлагын дарамтыг мэдэрч эхэлж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Худалдан авагчид арванхоёрдугаар сард COVID-19-ийн хямралын үеэр бөөнөөр хуримтлуулсан тавилга, цахилгаан хэрэгсэл гэх мэт зүйлсэд бага мөнгө зарцуулснаар жижиглэнгийн борлуулалт 12-р сард буурсан байна. Одоо байгаа орон сууцны борлуулалт мөн буурч, харин үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын компаниуд ажилд авах, цалингийн өсөлтөө бууруулжээ.
ДНБ-ий өсөлтийн шинэ тоон мэдээлэл нь инфляцын өсөлтөөр илэрсэн цар тахлын дараах сэргэлт дуусаж буйг харууллаа. ХНС үнийн өсөлтийг хазаарлахын тулд өнгөрсөн гуравдугаар сараас хойш бодлогын хүүг 4 гаруй хувиар огцом нэмэгдүүлсэн энэ нь эрэлтийг ихээхэн бууруулж хямралд хөтлөх эрсдэлтэй болохыг олон эдийн засагч хөндөж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй