Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХНС-гийн шийдвэр гартал алтны ханш тогтворжих хандлагатай байна

ХНС-гийн шийдвэр гартал алтны ханш тогтворжих хандлагатай байна

ХНС-гийн шийдвэр гартал алтны ханш тогтворжих хандлагатай байна

Шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар энэ удаад бодлогын хүү 25 суурь нэгжээр нэмэгдэх магадлалтай. Гэхдээ сүүлийн үед ил болсон статистик мэдээллүүд нь холимог дүр зурагтай байгаа тул бодлогын хүүг хэд болгож нэмэгдүүлэхийг урьдчилан хэлэхэд эрт байна. Тухайлбал, сүүлийн саруудад инфляц буурч байгаа боловч ХНС-гийн зорилтот түвшин болох 2 хувиас өндөр хэвээр л байна. Мөн АНУ-ын хөдөлмөрийн зэх зээл болон эдийн засгийн өсөлтийн бууралт нь 2022 оны сүүлийн улиралд хүлээгдэж байснаас бага гарсан тул ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байх төлөвтэй. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар төв банк нь алт зэрэг өгөөжийн бус зах зээлийн төлөвт сэтгэл хангалуун бус байгаа аж. Түүнчлэн зах зээлийн оролцогч талууд энэ долоо хоногийн эцсээр танилцуулагдах хөдөө аж ахуйн бус салбаруудын цалингийн мэдээлийг хүлээж байна. 

Спот ханш 0.1 хувь өсөж 1923.95 ам.доллар хүрсэн бол фьючерс 1928.64 ам.доллар орчимд тогтвортой байжээ. 

Энэ жилийн хувьд шар металын ханш дэлхийн эдийн засаг удаашрана гэсэн айдсаар өдөөгдөж байгаа. Мөн арилжаачид бодлогын хүүгийн өсөлт удаашрахтай зэрэгцээд ам.доллар суларна гэж хүлээх хандлагатай байна. 

Гэвч АНУ-ын эдийн засаг дөрөвдүгээр улиралд хүлээгдэж байснаас илүү өссөн мэдээлэл гарсны дараа алтны ханш сүүлийн есөн сарын оройн цэгт хүрч тогтворжсон нь инфляци өндөр, хүүгийн түвшин өссөн ч эрэлт өндөр хэвээр байгааг харуулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.