Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Энэ улиралд АНУ-ын эдийн засаг унаж магадгүй

Энэ улиралд АНУ-ын эдийн засаг унаж магадгүй

Энэ улиралд АНУ-ын эдийн засаг унаж магадгүй

2022 оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын ДНБ-ий хэмжээ 2.9 хувиар өсжээ. Энэ нь эдийн засагчдын тооцоолсон дүнгээс 0.1 хувиар өндөр харин өмнөх улирлын ДНБ-ий хэмжээнээс 0.3 хувиар буурсан үзүүлт юм. Засгийн газрын зардал болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь ДНБ-ий өсөлтийг дэмжсэн бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт нь өсөлтийн эрчийг сулрахад нөлөөлжээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилийн өмнөхөөс 22 хувиар буурсан байна.

Өнгөрсөн зун, инфляц сүүлийн 41 жилд ажиглагдаагүй өндөр түвшинд хүрсэн бол оны эцсээр мэдэгдэхүйц буурчээ. PCE үнийн индекс хүлээгдэж байснаас 3.2 хувиар өссөн ч гуравдугаар улиралд харьцангуй өндөр буюу 4.8 хувь байсан байна. Хүнс, эрчим хүчийг хасаж тооцвол хэрэглээний үнийн индекс 4.7 хувиас 3.9 хувиар өссөн байна. Инфляцийн түвшин нь Холбооны нөөцийн сангийн зорилтот түвшин болох 2 хувиас харьцангуй дээгүүр хэвээр байна.

Capital Economics-ийн ахлах эдийн засагч Эндрю Хантер ″Бид хүүгийн өсөлтийн хожуу үеийн нөлөө нь энэ оны эхний хагаст эдийн засгийг бага зэргийн уналтад оруулна гэж харж байна.” гэжээ. 2021 онд ДНБ 1984 оноос хойших хамгийн хурдтай өсөлтийг үзүүлсэн хэдий ч 2022 оны эхний хоёр улирал уналттай байсан. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшний бууралт болон өрхийн хэрэглээний зардлын өсөлт зэрэг нь энэхүү үзүүлэлтийг сүүлийн 2 улиралд өсөхөд нөлөөлсөн байна.

Plante Moran Financial Advisors компанийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Жим Бэйрд ″Өрхийн зардал тогтвортой байснаар өнгөрсөн оны сүүлээр эдийн засаг тэлсэн боловч ирэх улиралд мэдэгдэхүйц удаашрах магадлалтай байна.” хэмээжээ.

Эдийн засгийн өгөгдлүүд нэлээд хүчтэй байгаа хэдий ч ихэнх эдийн засагч энэ онд уналт үүсэх магадлал өндөр гэж үзэж байна. S&P 500 компаниудын 20 гаруй хувьд нь буюу одоогоор тайлан нь ил болоод байгаа компаниудын 4 дүгээр улирлын тайланд шинжилгээ хийхэд компаниудын орлого дунджаар 4.1 хувиар өссөн ч ашиг эсрэгээрээ 3 хувийн алдагдалтай байгааг Refinitiv мэдээлжээ. Үүнээс үзэхэд эцсийн гүйцэтгэлээр дөрөвдүгээр улиралд аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурч болзошгүйг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.