Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын ухаалаг утасны борлуулалт сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрчээ 

Хятадын ухаалаг утасны борлуулалт сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрчээ 

Хятадын ухаалаг утасны борлуулалт сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрчээ 

Хятадын ухаалаг утасны борлуулалт 2022 онд 13 хувиар буурсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан хамгийн том уналт бөгөөд энэ хэрэглэгчдийн зарцуулалт үлэмж буурсантай холбоотой гэж зах зээлийн судалгааны IDC фирм мэдээлжээ. 

Нийт нийлүүлсэн төхөөрөмжийн тоо 286 сая байсан нь өмнөх оныхоос 43 саяаар буурсан үзүүлэлт юм. Энэ нь 2013 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд мөн 300 саяас доош нийлүүлэлт хийгдсэн анхны тохиолдол болж байна. 

Андройд үйлдлийн систем бүхий Vivo утас нь хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүүн болж зах зээлийн 18.6 хувийг дангаар эзэлж байгаа боловч өмнөх жилтэй харьцуулахад борлуулалтын хэмжээ нь 25.1 хувиар буурсан байна. 

Харин Honor брэндийн борлуулалт 34 хувиар өсөж, нийт борлуулалтын хэмжээгээр хоёрдугаарт орж иржээ. Харин гуравдугаар байрыг Apple Inc (NASDAQ:AAPL) болон Oppo хуваан эзэлсэн байна. Зах зээлийн уналтыг дагаад Apple-ийн нийт борлуулалт 4.4 хувиар буурчээ.

Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлах арга хэмжээг 2022 оны хавар хэд хэдэн хотод чангатгасны улмаас тус улсын эдийн засаг бараг хагас зууны туршид үзээгүй хамгийн муу түвшинд унасан юм.    

Хятадын ухаалаг утасны борлуулалтын бууралт нь дэлхийн хэмжээнд нөлөөтэй юм. 2022 онд дэлхий даяар 1.2 тэрбум ухаалаг утас борлуулагдсан нь мөн л 2013 оноос хойших хамгийн муу үзүүлэлт бөгөөд 2021 онтой харьцуулбал 11 хувиар буурсан байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.