Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Мета компанийн хувьцаа 17 хувиар өслөө

Мета компанийн хувьцаа 17 хувиар өслөө

Мета компанийн хувьцаа 17 хувиар өслөө

Meta Platforms Inc (NASDAQ:META)-ийн 4 дүгээр улирлын тайлангийн үзүүлэлтүүд сайн гарснаар хувьцааны ханш нь 17 хувиар өслөө. Тухайлбал, орлого нь 32.17 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4 хувиар буурсан дүн боловч шинжээчдийн урьдчилсан таамаг болох 31.53 ам.доллараас өндөр дүн байлаа. 

Харин нэгж хувьцаанд ногдох орлого 1.76 ам.доллар болж, цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 55 хувиар буурч 4.65 тэрбум ам.доллар болжээ. 

Платформ дээр өдөр бүр идэвхтэй байдаг хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5 хувиар өсөж 2.96 тэрбум хүрсэн бол сар тутам ашигладаг хэрэглэгчийн тоо 4 хувиар өсөж 3.74 тэрбум болж нэмэгджээ. 

“Бидний хиймэл оюун ухааны нээлтийн үр ашигт байдал болон Reels дээр хийж буй ахиц дэвшил нь энэ амжилтын гол түлхүүр юм. Үүнээс гадна, менежментийн талаас 2023 он бидний хувьд "Үр ашигтай ажиллах жил" бөгөөд бид илүү хүчирхэг, илүү уян хатан байгууллага болоход анхаарлаа хандуулж байна" хэмээн Meta-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг хэлжээ. 

Энэ оны эхний улирлын тухайд компани 26-28.5 тэрбум ам.долларын орлого олохоор төсөөлж байгаа аж. Төсөөллийг бүтэн жилээр авч үзвэл нийт зардал 89-95 тэрбум ам.долларын хооронд байгаа нь өмнөх тооцоолол болох 94-100 тэрбум ам.доллараас буурсан дүн бөгөөд энэ нь цалин болон үйл ажиллагааны зардлын хүлээгдэж буй өсөлтийг бууруулсантай холбоотой юм. 

Мөн тус компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах зөвшөөрлөө 40 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлснээ зарлажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.