Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүллээ
Холбооны Нөөцийн Сан лхагва гарагт болсон бодлогын зөвлөлийн уулзалтаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд инфляцыг бууруулах зорилтын хүрээнд цаашид мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатай байгааг онцоллоо.
Ингэснээр АНУ-ын төв банкны бодлогын хүү 4.75 хувь хүрч байгаа бөгөөд өмнөх хуралдаанаар мөн 0.25 хувиар нэмэгдүүлж 4.5 хувьд хүргээд байсан юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний чанга бодлого баримтлах болсноос хойш бодлогын хүүг хоёр дахь удаагаа бага хувиар нэмэгдүүлж буй нь энэ юм. 2022 онд бодлогын хүүг дөрвөн удаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлсний дараа 12 дугаар сард 50 суурь нэгжээр өсгөх шийдвэр гарснаар шинжээчид төв банкийг бодлогын хүүг чангатгах хурдаа сааруулж байна гэж үзэх болсон юм.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор валютын зах зээл дээр ам.долларын ханш суларч сүүлийн 9 сарын доод түвшинд хүрээд байна. Ам.долларын индекс 1 хувиар буурч 101.08 нэгж болсон нь 2022 оны 4 дүгээр сараас хойших хамгийн сул түвшин юм. Ам.долларын индексийн фьючерсүүд үүнээс ч доогуур буюу 100.957 нэгж хүрчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй