Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОПЕК+ гарцын таналтаа хэвээр үлдээлээ

ОПЕК+ гарцын таналтаа хэвээр үлдээлээ

ОПЕК+ гарцын таналтаа хэвээр үлдээлээ

ОПЕК+ бүлгийн хурал өчигдөр боллоо. Хятадын эрэлт нэмэгдэж байгаа боловч, Оросын нийлүүлэлтийн хэтийн төлөв тодорхойгүй байгааг харгалзан үзэж ОПЕК-ийн одоогийн бодлого буюу олборлолын хязгаараа хэвээр хадгалах шийдвэрт хүрлээ. 

Газрын тос экспортлогч орнуудын бүлэг буюу ОПЕК болон ОХУ-ын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаан цахим хэлбээрээр зохион байгуулагдаж 30 минут хүрэхгүй хугацаанд өндөрлөжээ.  

Сайд нарын хамтарсан хяналтын хороо (JMMC-Joint Ministerial Monitoring Committee) гэж нэрлэгдсэн тус зөвлөлд багтсан сайд нар олборлолтын тоо баримттай танилцаж, "ОПЕК+ тохиролцоогоо 2023 оныг дуустал тууштай хэрэгжүүлэх санал дээр нэгдэж байгаагаа дахин нотоллоо" гэж ОПЕК хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

ОПЕК+ өнгөрсөн оны 11 дүгээр сард 2023 оныг дуустал өдрийн гарцаа 2 сая баррелиар буюу дэлхийн нийт эрэлтийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулахаар тохиролцсон юм. 

Газрын тосны ханш дэлхийн эдийн засаг удаашрах хүлээлттэй холбоотойгоор шинэ оныг уналттайгаар эхлүүлсэн ч Хятадын эрэлт сэргэх найдвар бий болсноор ханш нь эргэн өсөж эхэлсэн юм.  

JMMC-ийн цахим уулзалтын дараа Брент газрын тосны ханш 85 ам.доллар орчимд тогтвортой байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.