Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны ханш 3 сар дараалан сулрав

Газрын тосны ханш 3 сар дараалан сулрав

Газрын тосны ханш 3 сар дараалан сулрав

АНУ-ын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл сайн гарахад газрын тосны ханш өсдөг үзэгдэл ард үлджээ. 

Түүхий газрын тосны ханш өнгөрсөн долоо хоногт 7 хувиар суларлаа. Тухайлбал, Брент газрын тос баррель нь 80 ам.доллараас доогуур, WTI газрын тос 70 ам.доллар хүрч буурчээ. 

Өнгөрсөн сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр 517 мянган ажлын байр шинээр би бий болсон (хөдөө аж ахуйн салбарыг оруулаагүй) байна. Шинжээчдийн хувьд шинэ ажлын байрны тоог 188 мянга орчим болно гэж хүлээж байсан юм. Хөдөлмөрийн зах зээл хүчтэй сэргэж байгаа мэдээ нь инфляцтай тэмцэж байгаа төв банкны хувьд бодлого нь байндаа тусахгүй байгаагийн нэг илрэл юм. Иймд бодлогын хүүг дараагийн удаад илүү өндөр хувиар нэмэгдүүлж магадгүй гэсэн түгшүүр зах зээл дээр үүсэж, ам.доллар бусад валютын эсрэг чангарч, тавааруудын ханш сулрахад нөлөөллөө.  

Энэхүү мэдээ цацагдсаны дараахан Нью-Йоркын таваарын бирж дээр WTI газрын тосны фьючерс ханш 2.49 ам.доллараар буюу 3.2 хувиар суларч 73.39 ам.долларт хүрчээ. Ингэснээр АНУ-ын газрын тосны жишиг бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногт нийтдээ 7.5 хуиар, сарын эхнээс 7 хувиар, гурван сарын өмнөх үеэс 9 хувиар тус тус сулраад байна. 

Мөн Брент газрын тосны фьючерс 2.23 ам.доллараар буюу 2.7 хувиар суларч 79.94 ам.доллар хүрсэн бөгөөд арилжааны цагаар 79.89 ам.доллар хүрсэн нь сүүлийн гурван сарын доод ханш байлаа. Долоо хоногийн хувьд 7.5 хувийн уналттай хаагдсан бөгөөд хоёрдугаар сар гарснаас хойш 5.4 хувийн алдагдалтай явж байна. 

Нөгөө талаас БНХАУ-ын эрэлт хоёрдугаар сард хэр сэргэх нь тодорхойгүй байгаа явдал ханшид нөлөөлж байна. Хятад газрын тосны импорт өнгөрсөн сард 10.98 сая баррель/өдөр байсан нь 12 дугаар сарын 11.37 сая баррель/өдөр болон 11 дүгээр сарын 11.42 сая баррель/өдөртэй харьцуулахад нэлээд буурсан дүн юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.