Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Newmont корпорац Newcrest-ийг худалдан авах саналаа шинэчиллээ

Newmont корпорац Newcrest-ийг худалдан авах саналаа шинэчиллээ

Newmont корпорац Newcrest-ийг худалдан авах саналаа шинэчиллээ

Дэлхийн хэмжээний алт олборлогч Newmont Corporation Австралийн ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч Newcrest Mining (OTC:NCMGF) Ltd-ийг 16.9 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан гэж Newcrest мэдээллээ. 

Энэхүү үнийн санал нь Newcrest-ийн хувьцааны сүүлийн хаалтын ханшаас даруй 21 хувиар өндөр дүн буюу нэгж хувьцааг 22.45 австрали доллараар үнэлж буй хэрэг юм.  Хэрэв хэлцэл биелбэл Newcrest-ийн хувьцаа эзэмшигчид хувьд нэгж хувьцаа тутамд Newmont 0.38 хувьцааг шилжүүлэн авах аж. 

"Newcrest менежментийн шилжилт хийгдэж байгаа үетэй давхцаж байгаа тул энэхүү хэлэлцээ нь цаг хугацааны хувьд тохиромтой үе байж магадгүй" гэж Сиднейд үйл ажиллагаа явуулдаг Argo Investments-ийн хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Andy Forster хэлжээ. 8 жил Newcrest-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан Sandeep Biswas тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдээд байсан юм.  

Newmont өмнө Newcrest нэгж хувьцааг өөрийн 0.363 хувьцаагаар тооцож худалдан авах санал тавьж байсан бөгөөд тухайн саналыг Newcrest-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд хангалттай үнэлгээ биш гэж үзсэний улмаас татгалзсан билээ.  

Мэдээлэл хийсний дараа Newcrest -ийн хувьцааны ханш 10 орчим хувиар өсөөд байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.