Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Foxconn-ийн нэгдүгээр сарын орлого 48.2 хувь өслөө

Foxconn-ийн нэгдүгээр сарын орлого 48.2 хувь өслөө

Foxconn-ийн нэгдүгээр сарын орлого 48.2 хувь өслөө

БНХАУ-д цар тахлын хөл хорио цуцлагдсанта холбоотойгоор Тайванийн цахилгаан бараа үйлдвэрлэгч Foxconn-ийн нэгдүгээр сарын орлого өнгөрсөн оны мөн үеэс 48.2 хувиар өссөн гэж мэдээллээ.  

Apple Inc (NASDAQ:AAPL)-ийн iPhone гар утасны гол ханган нийлүүлэгч Foxconn-ийн орлого нэгдүгээр сард 660.4 тэрбум тайвань доллар буюу 22 тэрбум ам.доллар хүрсэн нь үйл ажиллагаа хэвийн хэмнэлд шилжиж,  Хятадын Женжөү дэх iPhone үйлдвэрлэх төв рүү хийгдэж буй хүргэлт нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн тайланд дурдсан байна.  

Орлогыг өмнөх сартай харьцуулбал 4.93 хувиар өссөн нь гар утас, компьютер зэрэг хэрэглээний ухаалаг төхөөрөмжүүдийн борлуулалт хоёр оронтой хувиар өсөлт үзүүлсэнтэй холбоотой аж.   

Зул сарын баяр болон Хятадын цагаан сарын баярын амралтын үеэр Женжөү дэх үйлдвэрийн ажилчид олон хоногоор ажлаас хөндийрснийг тооцоход энэхүү тайлан нь тун сайн мэдээ болж байна. Шинжээчдийн хэлж буйгаар Foxconn нь iPhone-ийн 70 орчим хувийг угсардаг бөгөөд Женжөү дэх үйлдвэр нь iPhone 14 Pro зэрэг дээд зэрэглэлийн загваруудыг угсардаг юм. 

"Энэ оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцоолтой харьцуулбал нэгдүгээр сарын орлого давж биеллээ. Нэгдүгээр улирлын гүйцэтгэл зах зээлийн хүлээлттэй нийцэхээр байна" хэмээн тайланд бичсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.