Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Bed Bath & Beyond-ийн хувьцаа 92 хувь өслөө

Bed Bath & Beyond-ийн хувьцаа 92 хувь өслөө

Bed Bath & Beyond-ийн хувьцаа 92 хувь өслөө

Bed Bath & Beyond Inc (NASDAQ:BBBY) дампуурлаас зайлсхийх зорилгоор хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан 1 тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаар төлөвлөж байгааг зарлалаа.  

Гэр ахуйн бараа борлуулагч тус компани хэдэн долоо хоногийн өмнө өр, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаараа мэдэгдэж байсан юм. Харин сүүлийн хэдэн өдөр нэгэн хөрөнгө оруулалтын фирмтэй андеррайтерын үйлчилгээ авахаар яриа хэлэлцээ хийж байгаа тухай хоёр ч эх сурвалж мэдээлжээ.  

Энэхүү мэдээ нийтлэгдсэний дараагаар тус компанийн хувьцаа биржийн дараах зах зээл дээр 92.1 хувиар өсөж 5.86 ам.доллар болжээ. Харин биржийн арилжааны үеэр 33.5 хувийн уналттай хаагдсан байна.

Өнгөрсөн жил Gamestop Corp-ийн ТУЗ-ийн дарга Ryan Cohen болон зарим идэвхтэй хөрөнгө оруулагчид тус компанид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсний улмаас хувьцааных нь ханш 400 хувь хүртэл өссөн тул "меме хувьцаа"-ны нэг гэж тооцогдох болсон юм. 

Компанийн зүгээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 2 сарын 1-нд төлөх байсан бондын хүү зэрэг төлөгдөөгүй байгаа өр төлбөрөө дарахад зориулна гэж мэдэгдсэн байна. Мөн үүнээс гадна компани Sixth Street хөрөнгө оруулалтын фирмээс нэмж 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.