Мicrosoft-ийн Bing Болон Edge хиймэл оюун ухаанаар хүч нэмлээ
Microsoft Corp өөрийн Bing хайлтын систем болон Edge вэб хөтөчдөө хиймэл оюун ухаан нэвтрүүлж буйгаа мэдэгдлээ. Ингэснээр тэд хэрэглээний технологийн зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харууллаа.
Тус компани хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд олон тэрбум ам.долларыг хөрөнгө оруулж, хайлтын систем болон интернэт хөтчийн технологиор олон жилийн өмнө Microsoft-ийг гүйцэт түрүүлсэн Alphabet (NASDAQ:GOOGL) Inc-ийн Google-ийг шууд өрсөлдөөнд дуудаж байгаа бололтой. Одоогоор компани нь интернэт хайлтын зах зээлийн 1/10 орчмыг эзэлж буй.
Bing хайлтын системтэй холбосон ухаалаг чатбот нь вэб хуудсуудыг шүүж, олон эх сурвалжаас баталгаажуулахаас гадна и-мэйл бичиж, орчуулга хийх чадвартай аж. Энэ сайжруулалтыг хийснээр хайлтын систем дээрх сурталчилгааны орлого 2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Одоогоор компани нь интернэт хайлтын зах зээлийн 1/10 орчмыг эзэлж буй.
"Энэ технологи бүх чиглэлийн программ хангамжийг ихээхэн өөрчлөх нь гарцаагүй" гэж Microsoft-ийн гүйцэтгэх захирал Satya Nadella сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч энэ шинэ технологи нь бүх өрсөлдөгчдөд ашиг тусаа үзүүлнэ гэж харж буй.
Microsoft-ийн шинэ Bing хайлтын систем нь одоогоор зөвхөн суурин компьютерүүд дээр ашиглах боломжтой байгаа бөгөөд ирэх долоо хоногоос гар утас дээр ашиглах боломжтой болох юм байна. Учир нь энэ хугацаанд хэрэглэгчдийн өгсөн санал шүүмжлэлийн тусламжтайгаар сайжруулалт хийнэ гэж төлөвлөсөн бөгөөд одоогоор энэ технологийг буруугаар ашиглахаас зайлсхийх арга замуудыг боловсруулж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй