Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОХУ олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр газрын тосны ханш 2 хувь өсөв

ОХУ олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр газрын тосны ханш 2 хувь өсөв

ОХУ олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр газрын тосны ханш 2 хувь өсөв

ОХУ  улсын газрын тосны экспортын ханшид барууны орнууд тааз тогтоосны хариу болгож тус улс ирэх сараас газрын тосны нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулахаар төлөвлөж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ. 

Энэхүү мэдээний араас Брент газрын тосны ханш 2.2 хувиар өсөж баррель нь 86.39 ам.доллар хүрсэн бол АНУ-ын WTI газрын тосны ханш 2.1 хувиар өсөж баррель нь 86.39 ам.доллар болжээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт Брент газрын тосны ханш 8.1 хувь, WTI газрын тосны ханш 8.6 хувиар тус, тус өслөө. 

Гуравдугаар сараас, ОХУ газрын тосны өдрийн гарцаа 500,000 баррелиар буюу 5 хувь багасгана гэж Шадар сайд Александар Новак мэдэгджээ. 

"Ихэнх шинжээч Оросын гарц 2023 онд 700,000-900,000-аар буурна гэж бичиж байна" хэмээн CIBC Private Wealth-ийн эрчим хүчний салбарын ахлах шинжээч Rebecca Babin өгүүлсэн бөгөөд "Түүхий газрын тосны арилжааны өнөөгийн түвшинг өөрчлөх гол хүчин зүйл нь Хятадын эрэлт сэргэх эсэх юм" гэдгийг тодотголоо. 

ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор ОПЕК+ ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж албаны хоёр ч эх сурвалж мэдэгдсэнийг Ройтерс агентлагт мэдээлжээ.

Эдийн засгийн хүчин зүйлийг авч үзвэл Хятадын эрэлт сул байгааг тоон үзүүлэлт харуулж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засаг хямрах айдас болон АНУ-д ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь ханш өсөлтийг хязгаарлаж байгаа юм.  

Үүнтэй холбоотойгоор Goldman Sachs (NYSE:GS) Брент газрын тосны 2023 оны ханшийн таамаглалаа 98 ам.доллараас бууруулж 92 ам.доллар, 2024 оны ханшийн таамаглалаа 105 ам.доллараас бууруулж 100 ам.доллар болгоод байна. 

Харин OПЕК-ийн зүгээс энэ жил Хятадын эрэлт сэргэснээр газрын тосны ханш өсөлтийн чиг хандлагад шилжиж баррел нь 100 ам.доллар орчимд хүрнэ гэж төсөөлж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.