Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

DBS-ийн улирлын ашиг 68 хувь өсжээ

DBS-ийн улирлын ашиг 68 хувь өсжээ

DBS-ийн улирлын ашиг 68 хувь өсжээ

Сингапурын DBS групп буюу Зүүн Өмнөд Азийн хамгийн том банк улирлын тайлангаас танилцууллаа. Тайлангийн үзүүлэлтүүд хүлээлтээс хавьгүй сайн байсан бөгөөд бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор ашиг нь 68 хувь өссөн байна. 

Сингапурын зээл олгогчдын хувьд өнгөрсөн улирал нь хүүгийн өсөлтийн үр дүнд 10 жил гаруйн хугацаанд хамгийн өндөр ашигтай байсан ч мөчлөгийн оргил үе тохиож, эдийн засгийн өсөлт удааширч байгаа тул цаашид ашгийн өсөлт нь удааширна гэж шинжээчид үзэж байна.  

DBS-ийн гүйцэтгэх захирал Пиюш Гупта мэдэгдэл хийх үеэрээ "Манай бизнесийн сувгууд эрүүл, хөрөнгийн чанар сайн байна. Зээлийн хүүгийн өсөлт суларч, Хятад дахин нээгдсэнээр ирэх жил зах зээлд эерэг хүлээлт үүснэ гэж харж байна" гэжээ.

Тэрбээр бодлогын хүү цаашид өсөх орон зай бага боловч хүүг бууруулна гэж харахгүй байгаагаа мөн хуваалцсан байна. 

DBS нь Сигапурын банкуудаас хамгийн түрүүнд улирлын тайлангаа танилцуулж байгаа бөгөөд цэвэр ашиг өссөж 2.34 тэрбум сингапур доллар (1.76 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Өмнөх оны мөн үед 1.39 тэрбум сингапур долларын ашигтай ажиллаж байсан бөгөөд шинжээчдийн зүгээс тус банкийг сүүлийн улиралд 2.16 тэрбум сингапур долларын ашигтай гарна гэж урьдчилан тооцоолж байсан юм. DBS-ийн жилийн ашиг 20 хувь өсөж 8.2 тэрбум сингапур доллар болжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.