Хедж сангууд Хятадын онлайн худалдааг онцолж байна

Олонд "Big Short" гэж алдаршсан хөрөнгө оруулагч Michael Burry болон Farallon Capital Management, Coatue Management зэрэг хэд хэдэн хедж сан Хятад улс эдийн засгаа эргэн нээж байгаатай холбоотойгоор Хятадын компаниудад "бооцоо" тавиад байна. 

Michael Burry Хятадын цахим худалдааны компани JD.com Inc (NASDAQ:JD)-ийн 75,000 ширхэг, Alibaba.com (NYSE:BABA)-ийн 50,000 ширхэг хувьцааг тус, тус худалдан авчээ. 

Farallon мөн Alibaba-ийн 2,197,000 хувьцааг худалдан авсан бол Coatue Аlibaba2ийн 4,796,186 хувьцааг, JD.com-ийн 1,221,551 хувьцааг тус, тус худалдан авсан байна.  

Bank of America (NYSE:BAC) Global Research-ийн мэдээлснээр Хятад улс дахин нээгдэж байгаа нь шинээр хөгжиж буй зах зээлүүдэд их хэмжээний урсгал бий болгож, түүхий газрын тосоос эхлээд Европын тансаг зэрэглэлийн барааг хүртэл өргөн хүрээний хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт нэмэгдэхэд нөлөөлсөн тул хедж сангууд дээрх шийдвэрийг гаргасан аж.  

БНХАУ "Ковид-0" бодлогоосоо ухарч, цар тахлын эсрэг хөл хориогоо сулруулан, нэгдүгээр сарын эхээр хилээ албан ёсоор нээсэн билээ.