Марк Зукербергийн аюулгүй байдлыг хангах төсвийг нэмэгдүүлэв
Meta Platforms Inc (NASDAQ:META) компаниас гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Марк Зукерберг болон түүний гэр бүлийн аюулгүй байдлын хангамжийг 4 сая ам.доллараар нэмэгдүүлж 14 сая ам.доллар болгосон гэж мэдэгдлээ.
"Зукербергийн одоогийн хамгаалалтын зардал, нөхцөл байдалтай уялдуулж төсвийг өсгөх зайлшгүй шаардлагатай байна" гэж Мета мэдэгдэлдээ дурджээ.
Зукерберг энэ жилийг "Үр ашгийн жил" болгон зарлаж, Facebook болон Instagram-ын олон мянган ажилтнаа цомхотгож, зардлаа танах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа үетэй түүний хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ нь давхцаж байгаа юм.
Мета компани түүний өнгөрсөн жилийн цалингийн багцыг хараахан тайлагнаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт "Файнэншл таймс" сонинд мэдээлснээр Мета ажлын байраа цомхотгохоор бэлтгэж байгаа тул нэлээд хэдэн багийн төсөв эцэслэн батлагдаагүй байгаа гэжээ.
Марк Зукерберг нь эдүгээ 38 настай, Форбесын тэрбумтнуудын жагсаалтын 16 дугаарт бичигдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй