Тесла 362 мянган авто машинаа буцаан татна
Tesla Inc компани 362 мянган бүрэн автомат жолоодлоготой машинуудаа зах зээлээс эргүүлэн татаж, автомат жолоодлогын программ хангамжийг шинэчлэхээр болсон байна. Учир нь жолоочид туслах систем нь замын хөдөлгөөний зарим дүрмийг мөрдөхгүй байгаа тул осол гарах эрсдэлтэй гэж зохицуулах байгууллагууд үзсэн байна.
АНУ-ын Хурдны замын аюулгүйн албанаас мэдээлснээр Теслагийн программ хангамж нь хурдны дээд хязгаарыг хэтрүүлэх боломжтой байгаа нь дүрэм зөрчих эсвэл осол гарч болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна" хэмээн мэдэгдсэн юм.
Тесла компани үүнтэй санал нийлэхгүй байгаа ч хүсэлтийг хүлээн авсан болохоо мэдэгдлээ. Компанийн зүгээс програмын шинэчлэлийг үнэ төлбөргүй хийж өгөх аж. Үүнтэй холбоотойгоор Теслагийн хувьцааны ханш 5.7 хувь сулраад байна.
Буцаан татах машинууд нь 2016-2023 оны хооронд үйлдвэрлэгдсэн Model S болон Model X, 2017-2023 оны хооронд үйлдвэрлэсэн Model S, 2020-2023 оны хооронд үйлдвэрлэсэн Model Y загварууд юм байна.
Эл сэдэв улс төрчдийн түвшинд хүртэл хэлэлцэгдсэн бөгөөд Ардчилсан Намаас сонгогдсон сенатч Ed Markey, Richard Blumenthal нар энэхүү буцаан татах арга хэмжээг хэтэрхий хоцорч авч байгааг шүүмжлээд "Тесла өөрсдийн автомашиныхаа хүчин чадлыг хэтрүүлэн үнэлэхээ болих хэрэгтэй" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй