Ам.долларын индекс 6 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ
АНУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс өсөлттэй гарч, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо буурсан нь Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүгээ өсгөх үндэслэл болж байгаа тул ам.долларын ханш чангарахад нөлөөллөө.
Ам.долларын индекс өчигдрийн өглөөний арилжаагаар зургаан долоон хоногийн дээд түвшинд хүрсэн бөгөөд иен, евро, австрали долларын эсрэг зургаан долоон хоногийн оройн цэгээ тогтоолоо. Үүний дараагаар бага зэрэг буурч, үнэ нь тогтворжжээ.
АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс нэгдүгээр сард 0.7 хувь өссөн байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо өнгөрсөн долоо хоногт 194 мянга байсан нь хүлээгдэж байсан 200 мянгаас бага байлаа.
Кливлендын Холбооны Нөөцийн тэргүүн Loretta Mester "ХНС хатуу мөнгөний бодлогыг хатууруулснаараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа ч миний бодлоор бидэнд ахиад хийх ажил их байна" гэжээ. Түүний илэрхийлсэн байр суурь болон ҮҮИ, ажилгүйдлын статистик мэдээ нь ам.доллар чангарахад нөлөөлж байгааг шинжээчид тэмдэглэж байгаа юм.
Үдээс хойших арилжаагаар ам.долларын индекс 0.2 хувь өсөж 103.93 нэгжид хүрсэн бөгөөд үдээс өмнө 104.24 нэгжид хүрснээр зургаан долоо хоногийн дээд түвшинд хүрсэн юм. Энэ нь өнгөрсөн оны 9 сарын сүүлээр тогтоосон 20 жилийн доод түвшнээс даруй 11 хувь өссөн дүн билээ.
Фьючерс зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын хүүгийн түвшинд долдугаар сард 5.25 хувь хүрч өссөний дараа оны эсцээр 5.0 хувь болж буурах магадлалтай аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй