Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Google, Twitter, Meta нар ЕХ-ны шалгалттай нүүр тулна 

Google, Twitter, Meta нар ЕХ-ны шалгалттай нүүр тулна 

Google, Twitter, Meta нар ЕХ-ны шалгалттай нүүр тулна 

Alphabet Inc (NASDAQ:GOOGL)-ийн охин компани Google, Facebook-ийн толгой компани Meta Platforms Inc (NASDAQ:META) болон Twitter компани өчигдөр тогтмол хэрэглэгчдийн мэдээллээ танилцуулснаар Европын Холбооны хатуу шалгалтад орохоор боллоо. 

ЕХ-ны Дижитал Үйлчилгээний Журам (Digital Services Act - DSA)-д зааснаар нь 45 саяас дээш хэрэглэгчтэй буюу "маш том онлайн платформ"-ууд нь эрсдэлийн удирдлага болон хараат бус, хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай юм. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоон мэдээлэл болон ёс зүйн дүрмийг зохицуулагч байгууллагууд болон судлаачидтай хуваалцах үүрэг хүлээж буй. 

Европын Комиссоос онлайн платформууд болон хайлтын системүүдийг 2-р сарын 17 гэхэд идэвхтэй хэрэглэгчдийн тоон мэдээллээ танилцуулахыг шаардсан юм. Маш том онлайн платформууд нь энэхүү журамтай холбоотой гомдол гаргах 4 сарын хугацаа бий бөгөөд эс бөгөөс торгууль хүлээх юм.  

Сүүлийн 45 хоногийн тоон мэдээллээс үзэхэд Twitter нь Европын Холбооны гишүүн орнуудаас нийт 100.9 сая идэвхтэй хэрэглэгчтэй байгаагаа мэдэгдээд байна. 

Alphabet-ийн мэдүүлснээр Google Maps 278.6 сая,  Google Play 274.6 сая, Google Search 332 million, YouTube 401.7 сая харилцагчтай гэжээ. Гэхдээ харилцагчид уг платформууд руу нэвтэрч орсон эсэхээс үл хамааран тус компанийн үйлчилгээнүүдийг авах боломжтой байдгийг компани онцолсон байна. 

Энэ долоо хоногийн эхээр Meta Platforms дунджаар 255 сая хэрэглэгч Европын Холбооноос Facebook-рүү ханддаг гэж мэдээлсэн бөгөөд Instagram-ын хувьд энэ тоо 250 сая байгааг сүүлийн 6 сарын тоон мэдээлэлд үндэслэн гаргасан гэж мэдээлсэн билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.