Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны ханш 6 долоо хоногийн доод түвшинд хүрэв

Алтны ханш 6 долоо хоногийн доод түвшинд хүрэв

Алтны ханш 6 долоо хоногийн доод түвшинд хүрэв

Алтны ханш сүүлийн 6 долоо хоногийн доод түвшинд тогтворжиж, арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн Сангийн хоёрдугаар сарын хурлын тэмдэглэл, АНУ-ын мөнгөний бодлогын талаарх шинэ мэдээллийг хүлээж байна.

Алтны ханш энэ оны эхээр есөн сарын оройн цэгтээ хүрсэн ч, инфляц өндөр, АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгааг илтгэх статистик мэдээтэй холбоотойгоор ХНС бодлогын хүүг нэмэгдүүлж болзошгүй нөхцөл бүрдэж байгаа тул сүүлийн гурван долоо хоногийн турш эрчтэй суларч байна. 

Энэ жил бодлогын хүүг хэр нэмэгдүүлэх тал дээр шинжээчдийн хүлээлт ихээхэн зөрүүтэй байгаа бөгөөд зарим нь 6 хувь давна гэж үзэж буй.   

Өнөө өглөөний арилжаагаар унци алтны спот ханш 1837.89 ам.доллар байсан бол фьючерс ханш бага зэрэг хөдөлж 1846.95 ам.доллар байлаа. 

Энэ долоо хоногийн Лхагва гарагт ХНС-гийн хоёрдугаар сарын хурлын тэмдэглэл гарах юм. Төв банк нэгдүгээр сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлсэн ч, хурлын үеэр хүүг өсгөх нөхцөл шаардлагуудыг нухацтай авч үзэж байгааг эх сурвалжууд мэдээлжэ.э 

Энэ долоо хоногт мөн нэгдүгээр сарын өрхийн зардлын индекс гарах юм. ХНС-гийн инфляцыг хэмжих өөр нэгэн хэрэгсэл болдог энэхүү индекс нь нэгдүгээр сард өмнөх сартай ижил түвшинд гарахаар хүлээгдэж байна. Статистик хүлээлтэд нийцэж байвал инфляцийн дарамт тогтворжсоныг илтгэх юм.  

Бусад үнэт металын хувьд цагаан алтны фьючерс 0.1 хувь буурч 917.2 ам.доллар, мөнгөний фьючерс 0.5 хувь буурч 21.598 ам.доллар хүрчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.