Модернагийн борлуулалт буурах хүлээлтийн улмаас хувьцаа нь уналаа
Moderna Inc (NASDAQ:MRNA) 2023 оны урьдчилсан төсөөллөө танилцуулснаар, Ковид-19 вакцины борлуулалт буурч, зардал нэмэгдэхээр байгаа бөгөөд алдагдалтай ажиллахаар байна гэж мэдэгдлээ. Ингэснээр тус компанийн хувьцаа 7 хувь сулраад байна.
Тэдний төсөөллөөр, зардал 6 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа бол орлого нь үүнээс даруй 1 тэрбум ам.доллараар бага байх аж.
Гэсэн ч энэ жил нэмэлтээр Ковид-19 вакцины нийлүүлэлтийн гэрээ байгуулах боломж Модернад байгаа нь мөнгөний орох урсгалыг нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг Jefferies-ийн шинжээч Michael Yee тэмдэглэжээ. Тус компани АНУ, Европ, Японы зах зээлд нэмж вакцин нийлүүлэх асуудал ид яригдаж байгаа юм.
Түүнчлэн компанийн дөрөвдүгээр улирлын орлого хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Нэгж хувьцаанд ногдох ашиг шинжээчдийн таамаглаж байсан дүн 4.68 ам.доллараас нэлээд бага буюу 3.61 ам.доллар гарсан байна.
Энэ нь тус компани саяхнаас АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институт (NIH)-д тодорхой хувиар нөөц ашигласны төлбөр төлөх ёстой болсонтой холбоотой аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй