Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

УОРРЕН БАФФЕТ ӨӨРИЙН BERKSHIRE HATHAWAY-ИЙНХАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ЖИЛ БҮР ИЛГЭЭДЭГ ЗАХИДЛАА НИЙТЛҮҮЛСЭН БАЙНА

УОРРЕН БАФФЕТ ӨӨРИЙН BERKSHIRE HATHAWAY-ИЙНХАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ЖИЛ БҮР ИЛГЭЭДЭГ ЗАХИДЛАА НИЙТЛҮҮЛСЭН БАЙНА

УОРРЕН БАФФЕТ ӨӨРИЙН BERKSHIRE HATHAWAY-ИЙНХАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ ЖИЛ БҮР ИЛГЭЭДЭГ ЗАХИДЛАА НИЙТЛҮҮЛСЭН БАЙНА

92 настай Омахагийн зөнчийн жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ илгээдэг захидал нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчдын зайлшгүй уншдаг гарын авлагын нэг юм.

Тэрээр захидалдаа компаниудыг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг эсэргүүцэгчдийг шүүмжилж тэднийг эдийн засгийн талаар "бичиг үсэг тайлагдаагүй" гэж бичжээ.

Ингэснээр компаниуд хувьцаагаа эргүүлэн худалдан авах нь удирдах албан тушаалтнууд болон чинээлэг хөрөнгө оруулагчдад ашиг тустай гэж үздэг Ардчилсан намынхны хатуу шүүмжлэлийг дагуулаад байна. 

Өмнөх конгрессын үеэр Ардчилсан намын олонхийн саналаар хувьцаагаа буцаан худалдан авалтад 1%-ийн татвар ногдуулсан юм. Харин ерөнхийлөгч Жое Байден үүнийг дөрөв дахин нэмэгдүүлэхийг шахаж байгаа ч энэ бүх эсэргүүцлийг үл харгалзан компаниудын 2022 онд хийсэн буцаан худалдан авалт бараг 1 их наяд ам.долларт хүрсэн юм.

Тэгвэл олон жилийн турш Ардчилсан намын гишүүн байсан Баффет хувьцаа эзэмшигчдэдээ хандан бичсэн захидалдаа хувьцааг эргүүлэн худалдаж авахыг эсэргүүцэж буйг шүүмжилж, "Бүх худалдан авалт нь хувьцаа эзэмшигчид эсвэл улс оронд хор хөнөөлтэй, ялангуяа гүйцэтгэх захирлуудад ашигтай гэж байгаа хүмүүс эдийн засгийн талаарх бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс юм” гэжээ.

Berkshire-ийн хувьцаа 2022 онд бага зэрэг өсөх үед тус фирм хувьцааныхаа 1.2%-ийг эргүүлэн худалдаж авсан ба Berkshire-д томоохон хөрөнгө оруулалт хийдэг Apple болон American Express ч үүнтэй төстэй алхам хийсэн гэж Баффет бичжээ.

Хувьцааг эргүүлэн худалдаж авах нь хувьцаа эзэмшигчдэд үнэ цэнийг нэмэх боломжтой гэдгийг тэрээр тэмдэглэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.