CROCS КОМПАНИ SAINT LAURENT, PRADA, BOTTEGA VENETA, LOEWE БОЛОН MUI MUI-ТЭЙ НЭГДЭВ
Эмч эмнэлгийн ажилтнууд, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагад өдөржин зогсож ажилладаг хүмүүсийн шилдэг гутлын сонголт болсон Crocs нь ажилчин ангийн даруухан эгнээнээс загварын өндөр зэрэглэл рүү шилжсэн түүхтэй.
Энэ амжилтаа бататгаж Crocs Saint Laurent, Prada, Bottega Veneta, Loewe болон Mui Mui-тэй нэгдээд байна.
Lyst Index нь 2017 оноос хойш тансаг зэрэглэлийн ямар брэнд, бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй судалгааг өөрийнх нь худалдааны аппликэйшнийг ашигладаг 200 сая гаруй хэрэглэгчийнхээ мэдээлэлд үндэслэсэн гаргаж ирсэн. Мөн тус платформоос гадуурх хэрэглэгчдийн хайлт, бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл, борлуулалт зэргийг харгалзаж үр дүнгээ тодруулдаг байна.
Тэгвэл Lyst-ийн шилдэг аравт Америкийн гутлын загвар зохион бүтээгч Салехе Бэмберигийн бүтээсэн Crocs Pollex багтжээ.
Загвар зохиогч Бэмбери өмнө нь Versace-д пүүз, эрэгтэй гутлын чиг хандлгыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус компаниас гарсны дараа бие даасан загвараа туурвих болсон юм.
Бэмбери бусад загвар зохион бүтээгчдийн нэгэн адил өөрийн давтагдашгүй загвараа бүтээсэн нь Crocs-ийн хөөсөн цутгамал загвар юм. Тус загвар худалдаанд гарсны дараа 35 секундын дотор зарагдаж дууссан нь компанийн хамгийн хурдан борлуулалттай бүтээгдэхүүний нэг байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй