Zoom-ийн орлого хүлээлтээс давж, хувьцаа нь өслөө
Zoom Video Communications (NASDAQ:ZM) дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Сүүлийн улиралд төлөвлөгөөт орлогоо давуулан биелүүлсэн нь тайлангаар ил болсон тул хувьцааных нь ханш биржийн дараах арилжаагаар 6 хувь өсжээ.
Компанийн нийт орлого 1.22 тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцаанд ногдох ашиг 1.22 ам.доллар болжээ. Урьдчилсан тооцооллоор нэгж хувьцаанд ногдох ашиг 0.81 ам.доллар, нийт орлого 1.1 тэрбум ам.доллар гарахаар хүлээгдэж байсан юм.
Хэдэн долоо хоногийн өмнө тус компани ажилчдынхаа 15 хувийг цомхтгохоо мэдэгдсэн бөгөөд үүнийг хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжүүд тус платформыг хэрэглэх нь багассантай холбоотой гэж харж байсан юм.
Гэсэн ч тайлангаас үзэхэд платформыг хэрэглэгч бизнесийн байгууллагуудын тоо өнгөрсөн жилийн мөн үеэс 18 хувиар өсөж, орлого нь 636.1 сая ам.долларт хүрсэн байна. Нийт хэрэглэгчийн өсөлт үүнтэй харьцуулахад харьцангуй сул буюу 12 хувь байжээ.
Мөн компани нэгдүгээр улирлын хүлээгдэж буй орлогоо танилцууллаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг 0.96-0.98 ам.доллын хороонд, нийт орлого 1.08 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн төсөөлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй