АНУ-ын төрийн албан хаагчдыг TikTok ашиглахыг хориглолоо
АНУ-ын засгийн газраас өөрийн агентуудад 30 хоногийн хугацаатай үүрэг өгч Хятадын хамаарал бүхий TikTok аппликэйшнийг ашиглаж буй төхөөрөмж, системээсээ устгах даалгавар өгчээ.
АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хангах санамж бичгийн хүрээнд Холбооны засгийн газрын ажилтнууд гар утас болон ашигладаг систем дээрээс TikTok-ийг утсгаж, тус компани руу чиглэж буй интернэт урсгалыг хязгаарлах ёстой юм.
Энэхүү хоригийг нь өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Конгресс санаачилсан бөгөөд Канад, Европын Холбоо, Тайвань болон АНУ-ын мужуудын талаас илүү нь ижил арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ.
Харин TikTok аппликэйшнийг хөгжүүлэгч ByteDance компанийн зүгээс тус аппликэйшнийг тагнуулын зорилгоор ашигладаг гэсэн нь ташаа мэдээлэл гэж мэдэгдсэн юм. АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй уг хориг нь тус улс дахь хэрэглэгчдийн багахан хувийг хамрах бөгөөд хоригт хамааралгүй хувийн хэвшлийн компаниуд болон төрийн албан хаагч бус хэрэглэгчдийн тоо 100 сая гаруй хэрэглэгч бий аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй