Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Rivian үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө буурууллаа

Rivian үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө буурууллаа

Rivian үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө буурууллаа

Энэ онд ханган нийлүүлэлт муу байх төлөвтэй байгаа тул Rivian Automotive Inc 2023 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулж, шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй доогуур тогтоолоо. Мөн 12,700 гаруй тээврийн хэрэгслээ зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Эдгээр мэдээтэй холбоотойгоор хувьцааных нь ханш 8 гаруй хувиар буураад байна. 

Тус компани 2021 оны 11 дүгээр сард олон нийтэд нээлттэй болсноос хойш гурав дахь удаагаа борлуулсан автомашинаа эргүүлэн татаж буй нь энэ. Эдгээр нь бүгд урд суудлын суудлын бүсний систем дэх мэдрэгчтэй холбоотой асуудлаас үүдэлтэй юм. Гэсэн хэдий ч 100 хүрэхгүй тээврийн хэрэгсэлд уг хэсгийг солих шаардлагатай гэж тус компани тооцоолжээ.

Харин эргүүлэн татахад шаардагдах зардлын тооцоог хараахан мэдээлсэнгүй.

Зөвхөн тус компани гэлтгүй автомашин үйлдвэрлэлийн салбар даяараа COVID-19 тахлын үеийн хөл хорионоос улбаалсан ханган нийлүүлэлтийн хомстолд ороод буй.  

"Бид үйлдвэрийг бүх шугамыг олон ээлжээр, бүрэн гүйцэт ашиглахыг хүсэж байгаа ч,  тийм боломж алга. Ханган нийлүүлэлт бидний хамгийн том асуудал болоод байна" гэж гүйцэтгэх захирал R.J. Scaringe ярьжээ. 

Rivian мягмар гарагт хувьцаа эзэмшигчдэдээ бичсэн захидалдаа ханган нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд буй бэрхшээлүүд 2023 оныг дуустал үргэлжилнэ гэж харж байгаагаа дурдсан байна. 

Тус компани энэ жил 50,000 машин үйлдвэрлэх зорилт тавьжээ. Visible Alpha-ийн шинжээчид тус компанийг 67,170 машин үйлдвэрлэнэ гэж тооцоолж байсан юм. 

Биржийн дараах арилжаагаар Rivian-ий хувьцаа 8.4 хувиар буурч 17.68 ам.доллар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.