Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Goldman Sachs асуудалтай байгаа зарим хэрэглээний салбарын зээлийн багцаа зарж магадгүй

Goldman Sachs асуудалтай байгаа зарим хэрэглээний салбарын зээлийн багцаа зарж магадгүй

Goldman Sachs асуудалтай байгаа зарим хэрэглээний салбарын зээлийн багцаа зарж магадгүй

Goldman Sachs Group Inc хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт олгосон зээлийн багцуудаасаа боломжит худалдан авагчид нь цөөрсөн, орлого нь буурсан зэрэг хүндрэлд ороод буй заримыг нь зарахаар төлөвлөж байгаа аж. 

Гүйцэтгэх захирал David Solomon хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт "стратегийн хувилбаруудыг судалж байна" гэж хэлсэн нь зарах сонирхолтой байгааг илэрхийлсэн дохио байлаа. 

Goldman нь өөрийн салбар банк Marcus-аар дамжуулан 100 орчим тэрбум ам.доллар нийлүүлсний дотор Apple Inc, General Motors-д олгосон 4.5 тэрбум ам.долларын зээл, худалдан авалтын зээлийн үйлчилгээ үзүүлэгч GreenSky-д олгосон 2.2 тэрбум ам.долларын зээл багтаж буй. 

David Solomon нь 2018 онд тус банкны гүйцэтгэх удирдлагаар томилогдсоноосоо хойш хэрэглээний бараа бүтээгдээхүүний бизнесүүдийг ихээхэн дэмжиж ирсэн боловч зээлийн чанаргүйдлээс болж олон тэрбум ам.доллар алдаад байгаа юм.

Банк одоогоор ямар алхам хийх талаар тодорхой тайлбар хийгээгүй байна. Гэхдээ нэрээ нууцалсан нэгэн ахлах банкирын хэлснээр тус банк ассетаа шууд худалдахаас гадна шинээр хөрөнгө оруулалт татах эсвэл шинэ хэлцэл байгуулах боломжтой гэжээ. Мөн тэрбээр тус банк тодорхой даатгалын компани, хөрөнгийн удирдлагын пүүсүүдтэй хамтрах боломжийг судалж байгааг дурдсан байна. 

Goldman Sachs (NYSE:GS)-ийн хувьцаа Мягмар гарагт 3.8 хувь буурсан бол Лхагва гарагийн арилжаагаар ахин 1 хувийн уналттай хаагджээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.