АНУ-ын тэтвэрийн сангуудын ESG хөрөнгө оруулалтыг хуулиар хориглолоо
Тэтгэврийн сангийн менежерүүд хөрөнгө оруулалтын шийдвэрээ уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл дээр үндэслэхээс урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Намын санаачилсан хуулийг Конгресс баталлаа. Уг хуульд Ерөнхийлөгч Жо Байден хориг тавих төлөвтэй байна.
Хуулийн төслийг батлах тухай санал хураалтад Сенатын гишүүд 50-46 харьцаагаар дэмжиж, сангийн менежерүүдэд ESG буюу байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын үнэлгээг үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах Хөдөлмөрийн яамны хялбаршуулсан журмыг хүчингүй болгох тогтоолын төслийг баталлаа.
Ардчилсан намаас Жо Манчин, Жон Тестер нар дэмжих санал өгсөн нь хоёулаа Бүгд найрамдах намыг дэмжигч мужуудад 2024 онд дахин өрсөлдөх юм.
Харин Ерөнхийлөгч Жо Байден уг арга хэмжээнд хориг тавихаар болсныг Цагаан Ордон мэдэгджээ.
Хөдөлмөрийн яамнаас гаргасан хялбаршуулсан журам нь 150 сая америкчуудын нэрийн өмнөөс 12 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа нь хөрөнгө оруулалтыг улстөржүүлж, сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй гэж Бүгд Найрамдахчууд үзэж буй юм.
ESG сангууд 2022 онд Украйны дайн, санхүүгийн зах зээлийн уналт, улс төрийн эсэргүүцэлтэй нүүр тулсны улмаас хүндрэлд ороод буй. Үр дүнд нь, ESG сангуудын сонгохоос татгалздаг чулуужсан түлшний салбарын хувьцаанууд өссөнөөр таван жилийн дараа огцом анх удаа ESG бус сангууд тэднийг гүйцэж түрүүлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй